ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын гишүүн Б.Ууганбаяр өнөөдөр болсон ЭМЯ-ны хэвлэлийн хуралд оролцох үеэр “Эцэг эх нь тусгаарлагдсан хүүхдүүдийг шаардлагатай бол хүүхэд хамгааллын төвд авна” гэлээ.
Тэрбээр “Эцэг эх нь тусгаарлагдсан хүүхдүүдийг шаардлагатай бол хүүхэд хамгааллын төвд авна. “Зүчи” зочид буудалд тусгаарлагдсан гэр бүлийн 5 настай хүүхэд эцэг эхээ санаж байна, гэр бүлийн хараа хяналт суларч байна гэсэн гомдол ирсэн” гэдгийг хэллээ. Мөн сүүлийн 24 цагийн байдлаар 70 иргэн нэмж тусгаарлагдсныг хэллээ.
Тэрбээр “Улсын хэмжээнд 3502 хүн гэрийн ажиглалтад шилжсэн бол өчигдрийн 170 иргэний 132 Эх нярай үндэсний II-р эмнэлгээс эмчлүүлж гарсан. Өнгөрсөн хугацаанд 87000 мянган тээврийн хэрэгслээр 3 сая тонн барааг улсын хилээр нэвтрүүлсэн” гэлээ.
Л.Баяр