2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 88 ажилтан албан хаагч үүрэг гүйцэтгэж ажиллалаа.
Эдгээр товчоодод эрүүл мэндийн байгууллагын 27 албан хаагч ажиллаж байгаа юм. Дээрх хугацаанд авто тээврийн товчоодоор орсон 905, гарсан 911 буюу нийт 1816 автомашин нэвтэрсэн байна.
Үүнээс товчоодоор нэвтэрч орсон 1554, гарсан 1386 буюу нийт 2940 зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийсэн бөгөөд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС