Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2020 онд хийж, хэрэгжүүлсэн онцлох ажлаа танилцууллаа. Тухайлбал, тус яамны дөрвөн үйлчилгээг цахимжуулж, 21 аймаг, тусгай хамгаалалттай 6 газар хуванцар сав, лааз пресслэгч олгож, Хустай нурууны байгаль хамгаалагчдыг тохилог орон сууцаар ханган, байгаль хамгаалагч нарт 210 мотоцикл гардууллаа.
“Нөхөн сэргээлтийн тусгай дансанд байршсан мөнгийг анх удаа хөдөлгөж, Архангай аймгийн Цэнхэр суманд нөхөн сэргээлт хийж, Хагийн хар нуур чиглэлд тээврийн хэрэгсэл зорчуулахгүй байх шийдвэр гаргав. “Ирлээ Явлаа Цэвэр” аяныг улс орон даяар зохион байгуулж, Тосон Хулстайн байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-д бүртгүүлсэн юм.
Аялал жуулчлалын зургаан том цогцолборын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. “Яндангаа хөөлье” аян өрнүүлж, жуулчдын тав тухыг хангасан отоглох цэг 100-г байгуулан, Улсын тусгай хамгаалалттай 16 сум иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин олгосон юм.
Аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг сайжруулж 16 мянган мэргэжилтэн бэлтгэснээс гадна салбарын гадаад хамтын ажиллагааг идэвхжүүлж, олон улсын төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа зэргийг дурджээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам