Толгойт орчимд агаар бохирдолтой байна

2020-12-29 12:51
unnamed (1)

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг 12 цэгээс ирүүлсэн мэдээгээр, өнөөдөр өглөөний 08:00-09:00 цагийн байдлаар ихэнх байршилд агаар бага хэвийн буюу чанарын индекс 41-244 байна.

Харин Баянхошуу орчмын агаарын бохирдол хэмждэг цэгээс мэдээ ирээгүй байна.

Толгойт орчимд агаарын чанарын индекс 244 буюу бохирдолтой байна. Түүнчлэн МҮОНРТ, Нэгдүгээр хороолол орчмоор агаарын чанарын индекс 101-158 буюу бага бохирдолтой байна. Харин Мишээл экспо, Монгол газар, 100 айл,  Баруун дөрвөн зам орчмоор агаар хэвийн байна. Нисэх, Амгалан, Бөхийн өргөө, Ургах наран орчмоор агаар цэвэр байна. 

Б.Эрдэнэ