Арванхоёрдугаар сарын 28-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид шинжилгээ 14,035 хийлээ. Ингээд 38 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Үүнээс БЗД-ийн голомтоос 36 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлыг задалбал сувилагч хоёр, үйлчлэгч нэг, өвчтөн зургаа, сахиур дөрөв, гэр бүлийн хавьтал 17, бусад хоёр хүнээс коронавирус илэрсэн байна. Тус голомтод ойрын хавьтал болсон 682 хүний гурав дахь давтан шинжилгээнээс 15 хүнээс коронавирус илэрсэн аж. Харин халдвар авсан хүмүүсийн гэр бүлийн хамааралтай 127 хүнд шинжилгээ хийхэд 17 хүнээс коронавирус илэрсэн. Тус голомтод батлагдсан тохиолдлын тоо 226 болноос эрүүл мэндийн ажилтан 22, өвчтөн 91, сахиур 29, бусад хавьтал 8 хүн байгаа.
– ХСҮТ-ийн хавьтал болсон 126 хүнд хоёр дахь давтан шинжилгээ хийхэд дөрвөн хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн. Энэ нь батлагдсан хоёр тохиолдлын гэр бүлийн хавьтал гурван хүн, тухайн тасагт хамт ажилладаг нэг сувилагчаас коронавирус илэрсэн.
– Цэргийн төв энмэлгийн нэг эмч, ажилтан халдварт өртсөн байна.
– Арванхоёрдугаар сарын 18-нд Франкфуртын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнд коронавирус илэрчээ.
Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 376 болсон байна. Сүүлийн 24 цагт зургаан аймагт шинээр өвчлөл бүртгэгдээгүй байна.
Л.Баяр