Онцгой байдлын байгууллагаас 2020 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг идэвх санаачлага, үр бүтээл гарган хамт олноо хошуучлан ажилласан тэргүүний шилдэг алба хаагчид тодорлоо.
“Шилдэг удирдагч”-аар Дундговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа М.Адъяабаатар,
“Шилдэг мэргэжилтэн”-ээр ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Батжаргал,
“Шилдэг аврагч-гал сөнөөгч”-өөр НОБГ-ын Баянгол дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Нацагдорж, Багануур дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Б.Энхбүүвэй, Налайх дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн гал сөнөөгч-амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Б.Батбаяр, Сүхбаатар дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч М.Отгонтөгс, Архангай аймгийн ОБГ-ын Эрдэнэбулган сум дахь Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Нямхүү, Хойд бүсийн төв-Орхон аймгийн ОБГ-ын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Л. Гансүх, Сүхбаатар аймгийн ОБГ-ын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч Э.Ууганбаатар, Дорнод аймгийн ОБГ-ын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч Д.Төрмөнх,
“Шилдэг аврагч”-аар НОБГ-ын Аврах анги-105-ын аврагч, ахлах ахлагч Б.Үнэнмөнх, Налайх дүүргийн ОБХ-ийн Эрэн хайх, аврах бүлгийн аврагч, ахлах ахлагч Н.Мөнх-Од, Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн Аврах салбарын аврагч, ахлах ахлагч Б.Энхбаатар
“Шилдэг холбоочин”-оор НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн холбоо, зарлан мэдээлэл хариуцсан оператор, ахлах ахлагч Д.Оюундарь,
“Шилдэг жолооч”-оор НОБГ-ын Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн шатны техникч, ахлах ахлагч Ц.Шинэбилэг,
“Шилдэг ажилтан”-аар Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын шүхэр, шүхрийн дагалдах хэрэгслийн техникч, ахмад Ж.Гантулга, Гамшиг судлалын хүрээлэнгийн үйлчлэгч Д.Бямбаа,
“Шилдэг Улсын нөөцийн ажилтан”-аар Дорнод аймгийн ОБГ-ын 132 дугаар салбарын дарга, хошууч Г.Пүрэв нар тодорлоо.
Мөн “Онцгой байдлын ерөнхий газрын даргын нэрэмжит шагнал”-аар Давтан сургалт, сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн чанарын менежер, ахлах дэслэгч Т.Үлэмж, НОБГ-ын Дотоод, хяналт шинжилгээ, үнэлгээ, эрсдэлийн удирдлагын тасгийн дарга, хошууч Ж.Төмөрмандах, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, ахмад А.Бат-Эрдэнэ нарыг шагнаж, урамшууллаа.
Харин ОБЕГ-ын “Хөдөлмөрийн аварга”-аар Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын Стратегийн төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Б.Баянмөнх, Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, ахмад Б. Билгүүн,
ОБЕГ-ын “Тэргүүний мэргэжилтэн”-ээр Захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч Г.Алтансүх, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, ахмад Д.Отгонболд, Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын гамшгийн эрсдэлийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Г.Дашдулам, Гамшгийн шуурхай удирдлагын газрын мэргэжилтэн, хошууч Л.Мөнхбаатар, Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын мэргэжилтэн, дэд хурандаа С. Байгалмаа, Санхүү, хангалт, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн, ахмад Ц.Онон, Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын Дүн шинжилгээ, үнэлгээний тасгийн дарга, хошууч Б.Нямдорж нар шалгарлаа.
Онцгой байдлын ерөнхий газар