Хөл хорионоос үүдэн зарим нэр төрлийн барааны нийлүүлэлт буурч, үнэ өсөх хандлагатай байна. Жишээ нь 14 хоногийн өмнөөс нарийн ногооны хомсдол бий болж, үнэ нь өсөөд байгаа билээ.
Дотоодын нарийн ногоо тариалагчид нийслэлчүүдийн хэрэгцээг бүрэн хангах боломжгүй бөгөөд өвлийн улиралд үйл ажиллагаагаа зогсоодог байна. Тиймээс голдуу импортын нарийн ногоогоор нийслэлчүүдийн хэрэгцээг хангадаг байна.
Харин импортын өндөгний нийлүүлэлт буурсан, дотоодын өндөгний үйлдвэрүүд тэжээлийн хомсдолд орсон зэргээс шалтгаалан өндөгний олдож хомсдож, үнэ нэмэгдээд байна.
Үүнтэй холбоотойгоор хүнсний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, ханшид хяналт тавин ажиллаж буй Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газарт зарим нэр төрлийн барааны дээд хязгаарыг тогтоох хүсэлт иргэдээс олон ирэх болжээ.
Иргэдийн саналын хариуд ШӨХТГдарга Б.Бат-Эрдэнэ: “Үнийн дээд хязгаарыг тогтоо гэж олон хүн бидэнд хандсан. Бид үгүй гэсэн. Учир нь зах зээлийн зарчмаараа байх ёстой зүйлийг хязгаарлах нь эцэстээ сөрөг үр дагаварыг дагуулдаг.
Байнга ингэх аргагүй учраас бид нийлүүлэлтийг хэрхэн нэмэгдүүлэх, Засгийн газраас ямар шаталсан арга хэмжээг авах тухайд санал боловсруулалт хийж байна. Саналаа бидэнд харамгүй өгөөрэй гэж хүсье. Ялангуяа эдийн засагчид” гэж тус газрын албан ёсны цахим хуудсаар дамжуулан уламжилжээ.
Эх сурвалж : ШӨХТГ