Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2020 хэрэгжүүлсэн онцлох ажлуудаа нэрлэж байгаа бөгөөд энэ жил иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн хүрээнд нийтдээ 228.6 мянган иргэний 694.9 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг чөлөөлжээ.
Тэтгэвэр авагчид тэтгэврээ бүрэн авснаар тэдний нийгмийн баталгаа хангагдаж, амжиргааны түвшин сайжрахад бодит нөлөө үзүүллээ гэж НДЕГ-аас онцолж байна.
Түүнчлэн даатгуулагч, ажил олгогчид нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг хүссэн үедээ, дурын газраас, үнэ төлбөргүй хэвлэн ашиглах боломжтой болсон юм байна.
Даатгуулагчид зориулсан вэбээс 91.9 мянган даатгуулагч, 22.2 мянган ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоо хэвлэн ашиглажээ. Харин ажил олгогч, даатгуулагчид ТҮЦ машинаас 4 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг 180 мянган удаа авсан байна.
НДЕГ