Шинэ жилийн баяр болох гэж байгаа энэ үед хүүхдүүддээ бэлэг худалдаж авахаар төлөвлөж байна уу? Тэгвэл хүүхдийн бэлгэнд орох хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа юуг анхаарах тухай зөвлөгөөг хүргэж байна.
0-1 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДЭД
– Барихад эвтэйхэн, эрүүл материалтай, өнгө нь хүүхэд харахад төвөгтэй биш тоглоом сонгохыг зөвлөж байна. Өнгө өнгийн тоглоом хүүхдийн сонирхлыг илүү их татаж оюун ухаан болон жижиг булчингуудыг хөгжүүлдэг
1-3 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДЭД
– Өөрийгөө бусдаас тустай хүн гэдийг ойлгож орчин нөхцөл бусад зүйлтэй танилцдаг учраас аливаа зүйлийг хийж үзэх оролдлогыг нь дэмжсэн дуураймал тоглоом нь хүүхдийн танин мэдэх хөгжилд нь тустай юм.
4-6 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДЭД
– Сэтгэн бодох чадвар нь хөгждөг үе. Өөрийнх нь сонирхлыг нь харгалзан үзэж авьяас чадварыг нь хөгжүүлэх зүйлс бэлэглэхийг зөвлөж байна.
6 НАСНЫ ХҮҮХДЭД
– Бусад тоглоомоор тоглох нь багасаж илүү дүрт тоглоомоор тоглох нь тэдэнд сонирхолтой санагдаж эхэлнэ. Мөн үлгэрийн ном болон сонирхол татсан тоглоом бэлэглэвэл тохиромжтой
7 НАСНЫ ХҮҮХЭД
– Харьцангуй өөрийн сонирхлыг тодорхойлсон байдаг тул өөрийнх нь хүссэн тоглоом болон сонирхол татсан зүйлийн бэлгэлэх нь тэдэнд илүү их таалагдана. Бэлэг сонгохдоо өөрсдөөс нь саналыг нь асууж эрүүл бэлэг авахад нь эцэг эх нь чиглүүлж өгөх нь чухал
14-18 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДЭД
– Илүү бүтээлч бэлэг сонгох нь тэдний сонирхлыг татна. Мөн сүүлийн үед илүү их гараар хийсэн зүйлийг сонирхдог болсон учраас өөрсдөө бүтээдэг тоглоом, шинжлэх ухааны туршилт, өвөрмөц содон зүйлсийг бэлэглээрэй.
Эх сурвалж: ГГБХЗХГ