Д.Сумъяабазар: Нийслэлийн эрчим хүчинд холбогдоогүй 10 мянга өрхийг яаралтай цахилгаанаар хангана

2020-12-28 11:521min0
131978700_404818284302160_2221469796051356047_n_20201228111135

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ойрын өдрүүдэд нийт нутгаар эрс хүйтэрч байгаатай холбогдуулан нийслэлд цахилгаан, дулааны тасалдал үүсгэхгүй байх, сайжруулсан шахмал түлшний түгээлтэд анхаарч ажиллахыг үүрэг болгосон.

Тэрбээр мөн коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбогдуулан эмнэлгүүдийн халдвар хамгааллын дэглэм, эмч ажилтнуудын хамгаалалтын хувцас хэрэглэлд онцгой анхаарах үүргийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарт өглөө.

Нийслэлийн хэмжээнд эрчим хүчний эх үүсвэрт холбогдоогүй 10 мянга гаруй өрх бий аж. Тог цахилгаангүй нийслэл хот гэж XXI зуунд байх ёсгүйг Нийслэлийн Засаг дарга тодотгоод эдгээр өрхийг эрчим хүчний эх үүсвэрт холбоход шаардлагатай төсөв санхүү, төлөвлөлт төлөвлөгөөг яаралтай боловсруулан, ойрын хугацаанд танилцуулах үүргийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон бусад албаныханд өгсөн юм. 

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй