Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн боловсруулахаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний статистикийн хорооны хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллаж байна.
Маягтыг шинэчлэн баталснаар
- -Нийгмийн даатгалын дэвтрийг 2021 оноос эхлэн цахимжуулж, дэвтэрт бичилт хийж, баталгаажуулдаг механик ажлыг халж, ажил олгогчийн санхүүгийн болон нийгмийн даатгалын байцаагч, ажилтны ажлын ачааллыг бууруулах боломж бүрдэх;
- -Даатгуулагч шимтгэл төлөлтийн болон бусад мэдээллээ цахимаар тухай бүр хянах боломж бүрдэх;
- -Тэтгэврийн дэвтрийг 2021 оноос эхлэн олгохгүй ба тэтгэвэр авагчид тэтгэврийн мэдээллийг цахимаар хүргүүлэх, хүсвэл тогтоолтын хуудсыг хэвлэж өгөх;
- -Нийгмийн даатгалын бусад үйлчилгээг цахимжуулах боломж бүрдэх ажээ.
Эх сурвалж: НХХЯ