Архангай аймгийн Өндөр-Улаан суманд малын боом өвчин гарсан байна. Тус сумын Баянгол багийн үхэрт халдварт өвчний шинж тэмдэг энэ сарын 10-нд илэрч малын эмч нар боом өвчин болохыг нь тогтоожээ.
Өвчний голомтод нийт 34 албан хаагч, долоон техник, таван пост ажиллаж байгаа юм байна. Мэргэжилтнүүд малчдын 3834 м2 талбай бүхий хашаа хороог ариутгаж, 3825 малыг вакцинжуулсан аж. Аймгийн онцгой байдлын газар болон мал эмнэлгийн ажилтнууд өнөөдөр нөхцөл байдалтай танилцахаар явсан байна.