Woman.

1. Та нэг хэвийн тойрогт орсон мэт санагдана.
Та амьдралын хэмнэлээ улам идэвхтэй болгох гэж хичээнэ. Та өөрт мэдрэгдэж буй шаналал, зовуурыг дасгал илүү их хийж, дуу илүү их сонсож, дуртай зүйлсээ илүү ойр ойрхон хийснээр сарниулж, мартах гэж оролдож байвал энэ нь та далд сэтгэл гутралд орсон байгаагийн эхний шинж юм. Таныг тавгүй байдалд оруулж байгаа тэр хүнд хэцүү бодол өвдөлтүүдийг намдаах гэж элдэв зан үйлд автахын оронд мэргэжлийн сэтгэл зүйч эсвэл сэтгэцийн эмчид хандах нь зөв сонголт юм.

2. Таны юм идэх, уух зэрэг үйлдлүүдэд дараалал, тодорхой цаг гэж байхгүй болно.
Та хэтэрхий их идэж бас унтаж эсвэл яг эсрэгээрээ хэтэрхий бага идэж эсвэл унтах болно. Сэтгэл гутрал бидэнд байгаа багахан эрч хүчийг нэг бол эцэст нь тултал шахаж, үгүй бол юу ч үгүй болгож хаядаг.

3. Та маш олон зүйлийг хэтэрхий гүн бодож эхэлдэг.
Та энэ амьдралд ямар зорилготой ирсэн бэ гэдгээ эсвэл “хэрвээ ингэвэл”, “яагаад”, “…гэж юу юм бэ” гэдэг асуултуудад байнга хариулт хайж байна уу? Амьдрал болоод үхлийн тухай маш ихээр эргэцүүлэн бодож олон цагийг өнгөрүүлж байж ч мэдэх. Заримдаа та маш бодолтой, ухаалаг нэгэн мэт сонсогдох ч ихэнхдээ үргэлж асуулт, эргэлзээ дунд байдаг. Амьдралд нь тодорхой бус, ойлгомжгүй байгаа юм бүхний тухай эргэцүүлж, санаа зовж эхэлдэг. Бас зүг чигээ алдсан мэт, төөрсөн эсвэл айж буй мэт мэдрэмж төрнө.

4. Аливаа нэгэн зүйлийг алдах мэдрэмж.
Хүмүүсийг тавьж явуулна гэдэг тун хэцүү. Бас заримдаа хүмүүс туслахыг хүсэж байгааг мэдэрсэн ч зөвшөөрч чадахгүй байх. Аливаа нэг зүйлийг тавьж явуулна эсвэл өөртөө ойртуулна гэдэг танд хэцүү санагдах болно. Та заримдаа өөрийг чинь хэн ч анхаарахгүй байгаа мэт мэдрэмж авч, заримдаа хүмүүс яагаад намайг ингэтлээ анзаараад байгаа юм бол гэж гайхна. Бүх талаараа та ганцаараа мэт мэдрэмж авах гэдий ч сэтгэл гутралтай ганцаараа тэмцэхэд тун бэрх. Тиймээс хүмүүсийг өөртөө ойртуулж, бага багаар ч болтугай сэтгэлээ нээх хэрэгтэй.

5. Та туйлын тэвчээргүй болно.
Сүүлийн үед их ууртай, тэвчээргүй, яахаа мэдэхээ байсан тийм мэдрэмж авч байна уу? Сэтгэл гутрал дандаа гунигтай харагддаггүй. Харин оронд нь хүн болгонтой илүү уцаартай харьцаж, хүйтэн, тэвчээргүй болж мэднэ. Хүмүүс юу ч гэж хэлсэн танд хамаагүй мэт, эсвэл жижигхэн зүйл хүртэл асар их уур хүргэм зүйл шиг санагдаж та бусдыг гомдоож эсвэл яг адилхан уурлуулна.

Монголын өсвөрийн сэтгэл зүйч холбоо 

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн