Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг 12 цэгээс ирүүлсэн мэдээгээр, өнөөдөр өглөөний 07:00-08:00 цагийн байдлаар ихэнх байршилд агаар бага бохирдолтой буюу чанарын индекс 89-206 байна.
100 айл орчимд агаарын чанарын индекс 468 маш их бохирдолтой байна. МҮОНРТ орчимд агаарын чанар 337 их бохирдолтой байгаа бол Баян хошуу, Нэгдүгээр хороолол, Толгойт орчмоор агаарын чанарын индекс 226-282 буюу бохирдолтой байна. Харин Мишээл экспо, Монгол газар, Ургах наран орчмоор агаар хэвийн байна.
Агаарын чанарын индекс 0-50 заасан тохиолдолд агаар цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй байдаг байна. Харин ДЭМБ-ын тогтоосноор, агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, биеийн хүчний ажил гадаа хийхгүй байхыг зөвлөдөг.
Б.Эрдэнэ