Цар тахалын үед эрүүл мэндийн бусад үйлчилгээг эрх тэгш явуулах ёстой. Түргэн тусламжийн үйлчилгээг хэвийн байлгах дээр анхаарах шаардлагатай байна.
Зарим эмнэлгүүдээр явж үзлээ. 2-р эмнэлэгт үзүүлж байгаа иргэд тариураас бусад бүх эм тариаг гаднаас өөрсдөө авч байна. Санхүүгийн чадваргүй иргэдийн эрүүл мэндээрээ золиослогдож байна.
Зөвхөн ковид гэж явсаад бусад ажил үүргийн хувиарлалт орхигдож байна. Оны эцэс гээд эмнэлгүүдэд төсөв мөнгө хуваарилагдахгүй байна. Эмнэлэгт найдаж очсон хүмүүст олдохгүй эм тариаг олж ир гээд явуулж байна.
Нэгдсэн систем байхгүй. Эмнэлгийн үйлчилгээ авах гэж очиж байгаа хүнээс дахин дахин өвчний түүхийг нь асууж байна. Гараар стори бичиж сууж байгаа, ажлын ачаалал, хүн хүч хүрэлцэхгүй байгаа гээд хаана хаанаа асуудал байна.
Эмнэлгийн бусад үйлчилгээ асуудалтай байна шүү.