Их Британийн ирсэн энэтхэгийн нэгэн эмэгтэй Ковид-19 шинжилгээгээр эерэг гарсан ч эмч нараас зугтсан тухай Hindustan Times хэвлэлд мэдээлжээ.
Багшаар ажилладаг энэ эмэгтэй Британиас Дели рүү нисэж ирээд шинжилгээ өгтөл коронавирус илэрсэн байна. Ингээд түүнийг эмнэлэг рүү илгээсэн аж. Эмнэлэгт очоод тэрбээр өвчтөний картаа нууцаар аваад зугтсан байна. Үүнийхээ дараа тэрбээр галт тэргэнд сууж, төрөлх хот руугаа явжээ.
Мужийн захиргаанаас хэв журам зөрчигчийг галт тэргэнд сууж явсан гэх мэдээлэл аваад, цагдаа, эмч нарт мэдэгдсэн байна. Гэтэл тэрбээр купенд 22 настай хүүтэйгээ хамт сууж явсан нь илэрчээ. Тэднийг тусгаарлаж, коронавирусний шинжилгээ дахин авахад хүүгээс нь илрээгүй гэнэ.