2020-12-25 14:001min00

Өчигдөр 27 жолооч согтуу жолоо барьж, 153 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

5555-1-1

Энэ сарын 24-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 941 гомдол мэдээлэл иржээ.

Үүнд:

  • Зөрчлийн дуудлага мэдээлэл 469
  • Хулгайтай холбоотой 4
  • Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 101
  • Гэмт хэргийн шинжтэй 43 мэдээлэл ирсэн байна.

Мөн автомашин согтуу жолоодсон 27, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 73, хүний биед халдсан 28, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 84, эрүүлжүүлэх байранд хоносон 153, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 59 тохиолдол гарчээ.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй