Коронавируст цар тахлын үед хэрэглэгчид шаардлагатай мэдээлэл, лавлах үйлчилгээг утсаар болон цахим хэлбэрээр авч байгаа билээ. Тус хорооноос хэрэглэгчдэдээ зориулан мэдээлэл, лавлах үйлчилгээний тусгай дугааруудын талаар товч мэдээллийг хүргэж байна.
Хэрэглэгчид та бүхэн мэдээлэл, лавлах тусгай дугаараас үйлчилгээ авах гэж байгаа бол тусгай дугаарын зориулалт болон төлбөрийн нөхцөлийг сайтар нягталж байж залгана уу.
Дараах яаралтай түргэн тусламжийн тусгай дугаарууд нь үнэ төлбөргүй байдаг.
Үүнд:
100 – ХӨСҮТ яаралтай тусламж
101 – Гал сөнөөх анги
102 – Цагдаагийн ерөнхий газрын шуурхай бүлэг
103 – Нийслэлийн түргэн тусламжийн төв
104 – Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (Хөгжлийн бэрхшээлтэй
иргэдэд яаралтай түргэн тусламж үзүүлэх)
105 – Нийслэлийн онцгой байдлын газар
106 – Тагнуулын ерөнхий газар
107 – Нийслэлийн цагдаагийн газар
108 – Хүүхдийн төлөө үндэсний төв
109 – Хүнс хөдөө аж ахуйн яам (мал амьтны гоц халдвар)
110 – Авлигатай тэмцэх газар
111 – Нөөцөд (техникийн боломжгүй)
112 – ЦЕГ-ын харьяа МШУТ тестээр ашиглаж байгаа
115 – Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар
116 – ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар
119 – Эрүүл мэндийн яаманд цар тахалтай холбоотой түр ашиглуулж байгаа
1111 – Засгийн газрын хэрэг эрхлэх газар
Хэрэв хэрэглэгч та 1800-хххх тусгай дугаараас мэдээлэл, лавлагаа авах гэж байгаа бол таны ярианы төлбөр энгийн тарифаар тооцогдоно. Энгийн тариф гэдэг нь таны ашиглаж буй үүрэн холбоо (Мобиком, Скайтел, Жи мобайл, Юнител), суурин холбооны (МЦХ ХК г.м) операторын тогтоосон бусад сүлжээнд ярих үнэ тарифаар тооцогдоно. Одоогоор нийт энгийн тарифтай “1800-хххх” гэсэн дугаарлалттай 94 тусгай дугаар байна.
Жишээлбэл, Эрүүл мэндийн яамны ашиглаж буй 1800-0119 нь энгийн утасны тарифтай тусгай дугаар юм.
1800-хххх тусгай дугаарын дэлгэрэнгүй жагсаалтыг https://crc.gov.mn/k/Y/2L -эндээс үзнэ үү.
Харин хэрэглэгч та 1900-хххх тусгай дугаарт залгахаар шийдсэн бол уг дугаарууд нь бүгд нэмүү өртөгт буюу өндөр үнэтэй гэдгийг анхаарна уу. Эдгээр дугаарт залгаж үйлчилгээ авснаар таны ярианы 1 мин тутамд дунджаар 500-700 төгрөгийн төлбөр бодогдох болно. Монгол Улсын хэмжээнд 1900-хххх гэсэн 135 тусгай дугаар байна.
Жишээлбэл, 1900-1103 дугаар нь өндөр төлбөрт тусгай дугаар бөгөөд уг дугаарыг Нийслэлийн түргэн тусламжийн төв ашигладаггүй.
1900-хххх тусгай дугаарын дэлгэрэнгүй жагсаалтыг https://crc.gov.mn/k/Y/2L -эндээс үзнэ үү.
Харилцаа холбооны зохицуулах хороо