Нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулах ажил өрнөж байгаа бөгөөд 2021 оноос эхлэн цахим болох талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд А.Ариунзаяа өөрийн цахим хуудсандаа бичлээ.
Тэрбээр “Бид нийгмийн даатгалын дэвтрийг 2021 оноос эхлэн цахимжуулна. Ингэснээр дэвтэрт бичилт хийж, баталгаажуулдаг механик ажлыг халж, ажил олгогчийн санхүүгийн болон нийгмийн даатгалын байцаагч, ажилтны ажлын ачааллыг бууруулах боломж бүрдүүлнэ. Хяналт сайжирч, түргэн шуурхай болно.
Эхний ээлжинд анхан шатны статистикийн бүртгэлийн маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн боловсруулж байгаа юм” хэмээн тайлбарлажээ.