Баянзүрх дүүргийн XVI хорооны нутаг дэвсгэр дэх “Амгалан” хотхон 13-р байранд коронавирусийн халдвар илэрсэн учир тус хотхоны оршин суугчдын хөдөлгөөнийг хязгаарлаж, цагдаагийн хамгаалалтад авчээ.
“Амгалан” хотхонд оршин суугчдыг гаргахгүйн тулд орцны хаалгыг гаднаас нь гагнасан гэх мэдээлэл цахим орчинд гарсныг ЦЕГ-аас үгүйсгэж байна. Орон сууцны СӨХ-ноос оршин суугчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор хаалганы цоожийг гагнасан аж.
“Амгалан” хотхоны 13-р байрны оршин суугч М Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаад COVID-19-ийн халдвар авсан нь 12-р сарын 20-ны өдөр батлагдсан тул байрыг цагдаагийн хамгаалалтад авчээ. 96 өрхтэй тус орон сууцыг 12-р сарын 22-ноос хамгаалалтад авч, оршин суугчдыг коронавирусийн шинжилгээнд хамруулж буй юм. Шинжилгээг гурван удаа хийж, баталгаажуулах бөгөөд шинжилгээ өгөх зэрэг зайлшгүй шалтгаантай оршин суугчдыг гэрээс нь гаргаж, оруулж байгаа хэмээн Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.