Америкт коронавирусийн вакцинаас хурц харшлын шинж илэрсэн 7 дахь тохиолдол бүртгэгдэв

2020-12-24 13:361min0
RTS36O2D_tqq7yn

Нью-Йоркт Pfizer, BioNTech-ийн вакцин хийлгэсний дараа хурц харшлын урвал илэрсэн 7 дахь тохиолдол бүртгэгдлээ.

Тарилгыг эмнэлгийн нэгэн ажилтан хийлгээд, харшил өгсөн байна. Нью-Йоркт нийтдээ 30 000 хүн вакцин хийлгэжээ.

Вакцин бүтээгчид өөрсдөө ийм гаж нөлөө илрэх магадлалтай гэж мэдэгдэж байна. Харшил, сөрөг нөлөөний мэдээллийг клиникийн туршилт, баталгаажуулахдаа хүртэл зааж өгчээ.

АНУ-ын Хүнс, эм бэлдмэлийн чанарын асуудал эрхэлсэн газар (FDA)-ын мэдээлснээр, Америкийн вакцинд хурц харшлын шинж үүсгэдэг зүйл нь полиэтиленгликоль байж болзошгүй гэжээ. Энэ бодис Pfizer-ын төдийгүй Moderna компанийн вакцинд ч байгаа юм.

Орчуулсан Э.Март : mir24.tv/news

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй