“PC mall” дэлгүүрт гал гарч, онцгой байдлын албан хаагчид хоёр хүүхэд, 15 том хүнийг утаажилтын бүсээс аварчээ.
Тодруулбал Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны “Задгай”-д “РС” Молл дэлгүүрийн 2х2 метрийн хэмжээтэй өрөөнд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 18 цагийг орчим Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авсан байна. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид тухайн гал түймрийг 25 минут ажиллаж унтраасан байна. Утаажилтын бүсээс 2 хүүхэд, 15 том хүн, нийт 17 хүнийг гаргажээ.
Л.Баяр