Арванхоёрдугаар сарын 23-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ, Орхон, аймгийн вирус судлалын лабораторид 11800 шинжилгээ хийлээ. Ингээд 6 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1069 болсноос дотоодын халдварын тоо 605 боллоо. Үүнээс 584 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 476 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 3, хүнд 4, хүндэвтэр 55, хөнгөн 414 хүн байна.
БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос таван хүний давтан шинжилгээнд халдвар илэрлээ. Таван хүний хоёр нь өвчтөн, хоёр нь сахиур, нэг нь гэр бүлийн хавьтлын хүн байна.
БЗД-ийн эмнэлгээс эхтэй халдварын голомтод нийтдээ 136 тохиолдол боллоо. Үүнээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүн 73, сахиур 23, эмнэлгийн ажилтан 16, гэр бүлийн хавьтал 24, өвчтөнүүдээс 9 хүн эмнэлгээс гараад эргэж ирсэн байгаа гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Л.Баяр