Өвөлжилт хүндрэх төлөвтэй аймгуудын иргэдэд 158 сая төгрөгийн өртөг бүхий багцаар тусална

2020-12-24 09:141min0
GJ1A8227-1024x682

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн хатагтай Каори Ишикаваг хүлээн авч уулзлаа. Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Хүн амын сантай хамтран ажиллах гэрээг 2017 онд байгуулсан юм.

GJ1A8183.jpg

Гэрээний хүрээнд өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгуудын эмзэг бүлгийн малчин эмэгтэйчүүд болон сургуулийн дотуур байранд байгаа өсвөр насны охидод 158 сая төгрөгийн өртөг бүхий 1485 ширхэг ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг хүргүүлэх ажлыг зохион байгуулж байгааг энэ үеэр талууд онцлон тэмдэглэлээ.

Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй