Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2020.12.24/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дараалалыг та бүхэнд танилцуулж байна.
Жич: Улсын Их Хурлын гишүүд Төрийн ордны нэгдсэн чуулганы “Их хуралдай” танхим болон “Их Эзэн Чингис хаан”, “Жанжин Д.Сүхбаатар”, “Үндсэн хууль”, “Их засаг” танхимуудад хуваагдан сууж ирцээ бүрдүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоно.
– Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 8 гишүүн 2020.04.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцэслэн батлах/;
– Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар нар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцэслэн батлах/;
– Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
– Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
– Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
– Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.