Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Цагаандавааны төвлөрсөн хогийн цэгийн нэг ажилтнаас PCR шинжилгээгээр коронавирусын халдвар илэрсэн.
Үүнтэй холбоотойгоор, тус хогийн цэгийн үйл ажиллагааг 2020 оны 12 дугаар сарын 22-ны 22.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоож, ариутгал халдваргүйтгэл хийж, тандалт шинжилгээ явуулж байна.
Тиймээс тус хогийн цэг дээр хог хаягдлаа төвлөрүүлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийн хог хаягдлыг Сонгинохайрхан дүүргийн Нарангийн энгэр, Хан-Уул дүүргийн Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгүүд дээр хүлээн авч байна гэж Баянзүрх дүүргийн онцгой комисс мэдээллээ.
Л.Баяр