Трампын хүргэн Жаред Кушнерийг шалгах АНУ-ын тусгай прокурорын шалгалт үргэлжилж байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ оролцсон гэсэн дуулиант хэргийг мөрдөн шалгах явцад Жаред Кушнерын ажил хэргийн холбоог судлах шаардлага тулгарсан гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Үүнээс гадна Доналд Трампын бусад хамтрагчдыг шалгаж магадгүй талаар “Washington Post” сонинд мэдээлжээ. Тэдний дунд Ерөнхийлөгч Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх байсан Майкл Флинн, сонгуулийн өмнөх кампанит ажлыг хариуцаж байсан Пол Манафорт, сонгуулийн ажлын Гадаад бодлогын зөвлөх хийсэн Картер Пэйж нар багтаж буй гэнэ.
Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “АНУ-ын тусгай прокурор Трампын эсрэг мөрдлөг явуулж байна” хэмээн мэдэгдэж байгаа бол Трамп ОХУ-тай холбоо тогтоохоор ажиллаж байгаа гэх дуулианд холбогдсон Жаред Кушнерыг өмгөөлөн “Жаред АНУ-ыэ төлөө үнэнч, шударгаар ажиллаж байгаа хүн. Тэр Оростой ямар ч холбоогүй. Би хүргэндээ бүрэн итгэж байна” гэсэн юм.