Өнөөдөр өглөө /2020.12.23/ нийтийн тээврийн үйлчилгээнд хуваарийн дагуу 924 тээврийн хэрэгсэл явж байна. Үйлчилгээний эх авалт, зорчигч хоорондын зай барилтыг автотээврийн хяналтын улсын 18 байцаагч болон 200 шалгагч автобусны зогсоолууд дээр хяналт тавин ажиллаж байна.
Мөн байгууллагын удирдлагууд болон ажилтнууд шугам замд биечлэн хяналт тавьж байгаа аж.
Өнөөдөр өглөө ХМК, Баянхошуу, долоон буудал, төв зам дагуу иргэдийн зорчилт их байсан тул дээрх чиглэлүүдэд маргааш өглөөнөөс нэмэлт автобус явуулахаар төлөвлөжээ.
Мөн нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 571 борлуулалтын цэгт 4,200 тонн сайжруулсан түлш тээвэрлэгдэж, хангамж болон дундын бааз 699 тонн түлш дүүргэлт хийгджээ.
Нийт 22 тээврийн компани 603 удаагийн рейсээр /давхардаагүй тоогоор/ 284 машин тээвэрлэлтэд гарсан байна.
Л.Баяр