2020-12-23 14:281min00

Дани Улсад вакцинд мэдрэг бус коронавирусийн мутаци олдлоо

870x489_0x100_detail_crop_20201223063103_9baf0e17_1cc8d3a89487804847c6b273fb051ccf28b0754f6ae2b4ac2adf18d7bbd9ad6e

Дани Улсад COVID-19-ийн шинжилгээнд хамрагдаж, баталгаажсан хүмүүсийн 10 орчим хувь нь вакцинд үйлчлэхээргүй мутацлагдсан вирус тээгчид байгаа тухай Ritzau агентлаг дамжуулжээ. Шинэ вирусийн тухай Халдварт өвчинтэй тэмцэх улсын хүрээлэнгээс явуулсан судалгаан дээр тэмдэглэжээ.

Шинжээчдийн мэдээллээр мутацлагдсан N439K вирус хамгийн анх хавар Румынд гарсан. Дараа нь Европын хэд хэдэн улсад тархаж, Чех, Ирланд, Швейцарт хамгийн ихээр тархжээ. Энэ вирус эсрэг биетэд тэсвэртэй байдал өндөр байгааг Хятадад явуулсан судалгаа ч баталсан юм.

«Бид N439K –д вакцин хэр нөлөөтэй болохыг мэдэхийг хүсэж байна. тйимээс энэ хувилбарын тархалтыг ажиглаж, эмзэг бүлэгт илүү тархаж байна уу гэдгийг судлах шаардлагатай» хэмээн хүрээлэнгийн ажилтан Тира Грове Краузе мэдэгджээ.

Мутацлагдсан вирус Копенгаген болон Өмнөд Ютландтай залгаа бүсээс намар авсан 1624 дээжээс илэрсэн аж. Эндээс нас барсан тохиолдол нэг ч бүртгэгдээгүй байна. Гэхдээ N439K нь Британийн вирустэй огт холбоогүйг эрдэмтэд зарлажээ.

Орчуулсан Э.Март : mir24.tv/news