Арванхоёрдугаар сарын 22-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт 4134 хүнд шинжилгээ хийлээ. Ингээд 57 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Ингээд Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1063 болсноос дотоодын халдварын тоо 600 боллоо. Үүнээс 541 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 513 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 6, хүндэвтэр 40, хөнгөн 466 хүн байна.
Биеийн байдал маш хүнд гэсэн оноштойгоор Цэргийн төв эмнэлэгт эмчлэгдэж байсан 82 настай өвчтөний биеийн байдал сайжирч Яармагийн төв эмнэлэг рүү шилжсэн гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Л.Баяр