БЗД-ийн Онцгой Комисс өчигдөр БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд болон тус эмнэлэгт ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан алба хаагчидтай цахимаар хуралджээ.
Энэ үеэр БЗД-ийн удирдлагуудын зүгээс тус эмнэлэгт тусгаарлагдаж буй 200 гаруй иргэний нийгмийн асуудлыг онцгойлон анхаарч, тусламж дэмжлэг үзүүлэх асуудлыг судлахаар боллоо.
Мөн БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх, “Эмнэлэгт тусгаарлагдаж байгаа иргэдийн аюулгүй байдлыг сайтар хангах, дархлааг нь дэмжих, халдвар аваагүй иргэдийг сайтар хамгаалж ариутгал халдваргүйтлийн тогтмол хийж, халдвар хамгааллын дэглэм сахих, эмчилгээтэй байгаа иргэдийн сэтгэл санааг дэмжихэд онцгой анхаарах чиглэл өгсөн байна.
Баянзүрх дүүрэг ЗДТГ