Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.
2020 оны 12 дугаар сарын 22-ны 20 цагаас 12 дугаар сарын 23-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 25-30 хэм, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм, Дорнод-Монголын тал нутаг, говийн бүс нутгийн цас багатай газраар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 28-30 хэм, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 28-30 хэм, өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.