УИХ-ын ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “Улаанбаатар төмөр замын ХНН-ийн “Зорчигч тээврийн төв”-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Г.Өлзий-Оршиход” гишүүдийн ёс зүйн асуудалд сануулга өгсөн тухай албан бичгийг хариу болгон илгээсэн байна.
Уг бичигтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цахим хуудсандаа дараах тайлбарыг бичжээ. Тэрбээр “УИХ-ын гишүүдтэй уулзаачгүй, өөрийгөө “ЁС ЗҮЙ” гэж итгэн, УИХ-ын албан бланкыг ашиглан шүүхээр ял шийтгүүлсэн авлигач этгээдээс уучлал гуйсан Б.Бат-Эрдэнэ гишүүнээс даруй тайлбар авч, нэр бүхий хуулийн дарга нарын ах, дүү нарын мафи бүрдүүлсэн Төмөр замын мафид хариуг нь өгнө”
хэмээжээ.