Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 50 хувиар өссөн талаар Ерөнхий прокурорын газраас мэдээллээ.
Арванхоёрдугаар сарын 11- 18-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нийт 14081 зөрчлийн хэрэг бүртгэгджээ. Үүнийг өмнөх долоо хоногтой /ЭНД/ харьцуулахад 1,77 дахин өссөн үзүүлэлт аж. Нийслэлд 3,45 дахин, орон нутагт 27,9 хувиар тус тус өссөн дүнтэй байна.
Зөрчлийн хэргийг шалгасан субъектээр нь ангилж үзвэл:
- Цагдаагийн байгууллага 96,93 хувийг
- Мэргэжлийн хяналт 0,39 хувийг
- Онцгой байдал 0,06 хувийг
- Бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд 2,61 хувийг нь шалган шийдвэрлэжээ.
-
Өнгөрсөн долоо хоногт нийт 4797 хүн зөрчлийн хуулиар шийтгүүлсэн нь 18,3 хувиар, 37 хуулийн этгээд шийтгүүлсэн нь 1,18 дахин тус тус өсжээ.
Дээрх хугацаанд дийлэнх зөрчлийн гаралт өмнөх долоо хоногоос өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал:
хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 50 хувиар,
оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 54,8 хувиар,
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 2,6 дахин тус тус өссөн нь хамгийн өндөр хувьтай байна.
Харин өмнөх долоо хоногуудад өсөх хандлагатай байсан Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 21,5 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 20,1 хувиар тус тус буурчээ.
Эх сурвалж: ЕПГ