Нийслэлийн хэмжээнд 17 тусгаарлан ажиглах байранд 1564 иргэн бий. Орон нутагт 16 тусгаарлах байранд 153 иргэн байгаа. Улсын хэмжээнд тусгаарлан ажиглах байранд нийт 1717 иргэн байна. Тусгаарлан ажиглах байранд ажиллах эмч, онцгой байдлын байгууллагын албан хаагчдад сургалт зохион байгуулж бэлтгэл ханган ажиллаж байгаа. Тусгаарлан ажиглах байрны бэлтгэл хангуулахаар Батлан хамгаалахын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажилласан. Мөн Шадар сайдын тушаалаар тусгаарлан ажиглах байранд дагаж мөрдөх түр журмыг батлан гаргасан.
Энэ сард Франкфурт болон Япон улсаас тусгай үүргийн нислэгээр дөрвөн удаагийн татан авалтыг зохион байгуулсан байна. Ингээд нислэгээр 507 иргэнийг авч ирж тусгаарласан. ХӨСҮТ-өөс эдгэрч гарч байгаа иргэдийг Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт ажиглалт тандалтад байгаа. Эдгээр хүмүүс нь хугацаа нь болохоор гэрийн ажиглалтад шилжиж байгаа. Гэрийн ажиглалтад шилжиж байгаа хүмүүсийг гэрт нь хүргэх ажлыг зохион байгуулж байна. Нэгдсэн зохион байгуулалттай хүргэж байгаа учир тээврийн зардал иргэнээс гарч байгаа. Дархан-Уул, Орхон аймгийн онцгой комиссоос гэрийн тусгаарлалтад шилжиж байгаа иргэдээ татан авах нэгдсэн зохион байгуулалттай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ойрын хавьтал болсон 1804 иргэнийг тогтоон тусгаарлан ажиглаж байгаа гэж Эрүүл мэндийн яамны мэдэээллийн үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр хэлсэн юм.
Л.Баяр