Энэ сарын 17-ноос хойш Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомттой холбоотой нийт 75 тохиолдол илрээд байна.
Одоогоор батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг тусгаарлах, тэр хүмүүсийг илрүүлж шинжилгээнд хамруулж, улсын хэмжээний дэгдэлт болгохгүй байхын төлөө ажиллаж байна.
Кластерын тархсан байх эрсдэл бүхий нутаг дэвсгэрт хөл хорио тогтоох, нийслэл Улаанбаатар хотоос гадагшаа өвчлөлийг гаргахгүй байхын төлөө төрийн байгууллагууд, мэргэжлийн байгууллагууд бүгд ярилцаад 14 хоногийн хөл хорио өндөржүүлсэн нийтийн бэлэн байдалд орж байна.
Цар тахлын вирус хаана ч хэзээ ч явж байх эрсдэлтэй, ялангуяа голомт үүссэн бүс нутагт шинэ вирус учраас хүн өөрөө мэдрэмтгий учраас хэн ч хэзээ ч халдвар авах эрсдэл үүсээд байна. Тиймээс хүн болгон ойлгож, дор бүрдээ хичээж, маскаа зүүх, хүн хоорондын зай барих, аль болох бөөгнөрөл үүсгэхгүй байх, ах дүүсээрээ нийлж цуглахгүй байх,баяр ёслолын өдрүүдэд бие биенийдээ зочлохгүй байхыг хүсэж байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Л.Баяр