Сангийн сайд Ч.Хүрэлбаатар яамныхаа 2020 оны ажлаа тайланг цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
2020 онд эдийн засаг болон төсөвт дарамт үүсгэхгүйгээр 1.9 их наяд төгрөгийн өр төлбөр төллөө.
Гадаад бонд арилжааны нөхцөлтэй зээлийн төлбөрт 864.1 тэрбум төгрөг төлөв. Үүнд:
– 2012.12.05-д гаргасан “Чингис” бондын хүүгийн төлбөрт 130.2 тэрбум төгрөг
– 2016.03.15-д гаргасан “Кредит свисс банкны зээлийн төлбөрт 299.9 тэрбум төгрөг
– 2016.04.06-д гаргасан “Мазаалай” бондын хүүгийн төлбөрт 153.2 тэрбум төгрөг
– 2017.03.09 -д гаргасан “Хуралдай” бондын хүүгийн төлбөрт 153.9 тэрбум төгрөг
– 2017.10.26-д гаргасан “Гэрэгэ” бондын хүүгийн төлбөрт 126.9 тэрбум төгрөг
Хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл төлбөрт 585.9 тэрбум төгрөг төлөв. Үүнд
– АХБ 63 зээлийн төлбөрт 251.8 тэрбум
– Дэлхийн банкны 45 зээлийн төлбөрт 67.1
– Японы улсын 21 зээлийн төлбөрт 106.5 тэрбум төгрөг
– БНХАУ-ын 23 зээлийн төлбөрт 83.5 тэрбум төгрөг
– Бусад улсуудын 65 зээлийн төлбөрт 77.0 тэрбум төгрөг
Дотоод бондын төлбөрт 420.1 тэрбум төгрөг төлөв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар 2017 оны 10-р сард байгуулагдсанаас хойш нийт 9.9 их наяд төгрөгийн өр төлбөрийг төлж барагдуулжээ” гэж тэрбээр тэмдэглэсэн байна.
Б.Ирээдүй