УОК-ын хуралдаанаас хатуу хөл хорио буюу Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг Улаанбаатар хотод 14 хоногийн хугацаатай тогтоох санал гаргасан байна.
Өөрөөр хэлбэл, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих хугацааг энэ сарын 24-нийг хүртэл үргэлжлүүлэх шийдвэрийг өмнө нь Засгийн газраас гаргасан. Үүнээс хойш хатуу хөл хориог 14 хоногийн хугацаатай буюу 2021 оны нэгдүгээр сарын 6-ныг хүртэл тогтоох санал гаргажээ.
Уг саналыг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн батлах юм.