Нийслэлийн Баянзүрх дүүрэгт “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээг 19 цэгт авахаар болсон. Өчигдөр тус дүүргийн шинжилгээний 18,510 м.кв талбай, нэг байгууллагын 30 м.кв, нийт 18,540 м.кв талбайд хийсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт хийжээ. Үүнд нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт тавин ажилласан байна.
Мөн НМХГ-аас 12 чиглэлээр гаргасан мэдэгдлийг 299 аж ахуйн нэгж байгууллагад хүргүүлж, гүйцэтгэлд хяналт тавьжээ.
Худалдаа үйлчилгээний хоёр, эмийн сан, эмнэлгийн байгууллага тав, айл, айлын орц, нийтийн эзэмшил дөрөв, нийт 11 газрын 1,254м2 талбайд хийсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж байна.
Гүний хяналтаар 1 аж ахуйн нэгжийн 20.8 тонн бүх төрлийн боловсруулсан хүнс, нэг аж ахуйн нэгжийн 66.5 тонн ургамлын гаралтай бүтээгдэхүүн, нийт хоёр аж ахуйн нэгжийн 87.3 тонн, бодис, бараа, түүхий эд, бүтээгдэхүүн хяналт шалгалтад хамрагдаж хилээс чөлөөллөө.
Түүнчлэн 23 тир автомашины 1,258.56м2 талбайд гадаргуугийн, 23 кабинд эцсийн халдваргүйтгэл хийлгэв.
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар