Баянзүрх дүүргийн эмнэлгээс голомтлон гарсан халдварын тохиолдол 62 боллоо

2020-12-21 11:431min0
zov

Улаанбаатар хотод нийт 32 тохиолдол илэрснээс 31 Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтоос илэрсэн бол нэг тохиолдол арванхоёрдугаар сарын 19-нд Франкфуртийн онгоцоор ирсэн иргэнээс илэрсэн. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн нийт батлагдсан тохиолдол 62 болсноос 46 нь эхний шинжилгээгээр, 16 нь давтан шинжилгээгээр халдвар илэрчээ.

Дүүргээр нь ангилбал:

  • БЗД-т оршин суудаг 50
  • БГД-т оршин суудаг 2
  • Налайх дүүрэгт оршин суудаг 1
  • СХД-т оршин суудаг 2
  • ХУД-т оршин суудаг 1
  • Чингэлтэй дүүрэгт оршин суудаг 5 тохиолдол байна.

Өнөөдрийн байдлаар халдварын батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтал 1,136 хүнийг илрүүлэн тандалт, шинжилгээ хийж байна. Ойрын хавьтлын 622 хүнийг эмнэлэг болон бусад газруудад тусгаарлаад байгаа гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй