Арванхоёрдугаар сарын 18-20-ны хооронд хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Эдгээр өдөр 102 дугаарт нийт 3754 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн дуудлага 1695, гэмт хэргийн шинжтэй 158, хулгайлах 25, гэр бүлийн хүчирхийллийн 368 дуудлага тус тус бүртгэжээ.
Мөн 560 хүн эрүүлжүүлэгдсэн бол 132 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 298 хүн олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрчээ.
Л.Баяр