Арванхоёрдугаар сарын 21-ний 01:47 цагт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Дүүргийн зүүн талын автозамд 26 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргаж, бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдсан байна гэсэн дуудлага онцгой байдлын газарт иржээ.
Энэ дагуу Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 4 км замыг туулан 01:57 цагт очиж, 26 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Тоёота Вресо” загварын суудлын автомашинаар гэрэлтүүлгийн шон мөргөж автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 5 минут ажиллан гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүлээлгэн өгсөн байна.
Энэ оны эхний 11 сарын байдлаар цагдаагийн байгууллагын алба хаагчдын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 26,129 зөрчлийг илрүүлсэн талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байв.