Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирэх байсан нэг иргэний шинжилгээний хариу эерэг гарсан учраас бусад зорчигчдыг эрсдэлээс хамгаалан халдвартай иргэнийг онгоцонд суулгахгүй байх шийдвэр гарч үүргийн онгоцонд суулгаагүй байна.
Хэдийгээр тухайн иргэн Чехээс дажин ирсэн ч Германд тусгаарлалтын байранд байлгах арга хэмжээг авч байна. Тусгаарлалттай холбоотой зардлыг “Иргэдэд туслах сан”-гаас гаргуулахаар чиглэл өгсөн байна.
Мөн тийз нь баталгаажаагүй, өөр орноос дамжиж ирсэн нэг иргэнийг дээрх нислэгээр авчрах боломж байгаагүй учир мөн онгоцонд суулгаагүй байна. Одоогоор тус иргэнийг онгоцны буудал дээр ажиллаж байгаа Консулын газрын ажилтнаараа дамжуулан тухайн иргэнийг Германд түр хугацаагаар байлгах зохицуулалт хийсэн гэж ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэллээ.
Л.Баяр