Шинжлэх ухааны академийн ээлжит Их чуулган өнөөдөр цахимаар хуралдаж ШУА-ийн дэд ерөнхийлөгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгч гишүүдийн сонгуулиа явууллаа.
Энэ удаагийн сонгуулиар ШУА-ийн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид нарыг улираан сонгосон юм. Тэргүүлэгч гишүүдийн тоог Их чуулганаар тогтоодог журамтай бөгөөд өмнө нь 17 гишүүнтэй байсан бол энэ удаа 15 гишүүн болгон өөрчиллөө.
Дараах 15 хүн ШУА-ийн тэргүүлэгч гишүүнээр сонгогдов.
1. Д.Рэгдэл /Академич/
2. Г.Чулуунбаатар /Академич/
3. Б.Авид /Академич/
4. Т.Галбаатар /Академич/
5. Р.Гончигдорж /Академич/
6. Т.Ган-Эрдэнэ /Академич/
7. С.Нарангэрэл /Академич/
8. Д.Дашжамц /Академич/
9. Д.Содномдорж /Академич/
10. С.Чулуун /Академич/
11. Ц.Лхагвасүрэн /Академич/
12. Б.Бямбаа /Академич/
13. Ж.Чинбүрэн /УИХ-ын гишүүн/
14. Я.Содбаатар /МУ-ын шадар сайд/
15. Л.Оюун-Эрдэнэ /ЗГХЭГ-ын дарга/
Б.Эрдэнэ