Улаанбаатараас хөдөө орон нутаг руу гарах хөдөлгөөнд өнөөдөр (2020.12.18) 06.00 цагаас эхлэн түр хязгаарлалт тогтоов.
Засгийн газар, УОК-оос Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, зэрэглэл бууруулсантай холбогдуулан энэ сарын 13-нд Хот хоорондын хөдөлгөөний журмыг шинэчлэн баталсан. Уг журмын дагуу эрүүл мэндийн шалтгаан, албан томилолт, буяны ажилд оролцох хүмүүсийг Covid-19 илрүүлэх PCR шинжилгээний хариуг үндэслэн хотоос гаргах юм.
Covid-19-ийн голомттой аймгаас хот руу ирэх хүмүүс тухайн аймгийнхаа Онцгой комиссоос зөвшөөрөл авч, PCR шинжилгээ өгөх ёстой. PCR лаборатори байхгүй бол түргэн оношлуураар шинжилгээ өгөх юм. Мөн түлш, шатахуун, хүнс болон малын тэжээл тээвэрлэх ачаа тээврийн жолооч нарыг PCR шинжилгээг үндэслэн хотоос гаргах зохицуулалттай.
Л.Баяр