ЕБС-ийн бүх сурагч өнөөдөр хичээллээд ирэх Даваа гарагаас буюу 12 дугаар сарын 21-нээс 2021 оны 2 дугаар сарын 1-н хүртэл амарна.
Харин их, дээд сургуулийн оюутнууд 2021 оны 1 дүгээр сарын 5-наас 2 дугаар сарын 15-н хүртэл амарна.
БШУ-ны сайдын тушаал гарч, халдвар бүртгэгдээгүй 18 аймагт эцэг, эхчүүдийн хүсэлтийг харгалзан 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс сургуулийн орчинд давтлага өгөхийг зөвшөөрсөн юм.Гэвч халдвар нэмж бүртгэгдээд байгаатай холбогдуулан УОК-оос ерөнхий боловсролын сургуулиудад давтлага өгөхийг 2021 оны нэгдүгээр сарын 1-н болтол хойшлуулсан юм.
Л.Баяр