Олон нийтэд янжуур төдийгүй олноор ам дамжуулан татах усан тамхи, электрон тамхины хор хөнөөлийг хүргэх, Ковидоос сэргийлэхэд мэдлэг нэмэх мэргэжилтнүүдийн чадавхжуулах сургалт боллоо.
“ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцийн хэрэгжилтийг аймаг, дүүргийн түвшинд эрчимжүүлэхэд шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч, мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа” сэдэвт цахим болон танхимын сургалт ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ.
Цахим сургалтад орон нутгийн бодлого боловсруулагч шийдвэр гаргагч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд оролцлоо. Мөн дүүргүүдийн ЭМТ-ийн удирдах мэргэжилтнүүд, ХБӨ хариуцсан эрүүл мэндийн мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчид оролцсон байна.
Энэхүү сургалт зохион байгуулагдсанаар сургалтанд оролцогчид төдийгүй орон нутгийн ба халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн анхдагч шалтгаан болсон тамхины орц, найрлага, ялгаруулах бодисын хор хөнөөлийн буруу мэдээлэл, шууд ба шууд бус, брэнд өргөтсөн зар сурталчилгааг хориглох, илрүүлэх, тамхины хяналтын суурь конвенцийн хэрэгжилтэд Монгол улсын оролцоог нэмэгдүүлэх мэдлэг нэмэгдэж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.