Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажлыг холбогдох хууль, журмын дагуу нийслэлийн хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулан хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Хан-Уул болон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хуучны орон сууцны барилгыг нураан, шинээр барихаар болжээ.
Тодруулбал Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай арьс ширний 31 дүгээр орон сууц, Баянзүрх дүүргийн 16-р хорооны сүүний 27 дугаар орон сууцны байруудыг буулган, дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “Бүтээлч трейд” ХХК шалгарлаа. Улмаар тус компанид газар үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчидтэй хоёр болон гурван талт гэрээ байгуулах эрх олгов.
Эх сурвалж: Хот байгуулалт хөгжлийн газар