Эрчим хүчний яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭХЗХ-ны Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал: Өчигдөр эрчим хүчний системийн ачаалал 1,280 МВт хүрч ажиллажээ. Ийм хэмжээний ачааллыг дааж ажиллахын тулд ОХУ-аас 174 МВт-ыг импортоор авч ажилласан.
Энэ нь 2019 оны мөн үеттэй харьцуулахад 15 хувиар өссөн байна. Улмаар ОХУ-аас авсан импортын эрчим хүчний хэмжээ хоёр дахин нэмэгдсэн ч өчигдөрийн эрчим хүчний хэрэглээ уржигдар буюу арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс 28 МВт-аар, импортын эрчим чадал 78 МВт-аар тус тус буурсан.
Б.Эрдэнэ