Биткойн түүхэндээ анх удаа 22 мянган долларыг давлаа

2020-12-17 15:19
ZURR4945.JPG

Криптовалют болох биткойны ханш пүрэв гарагт түүхэн дээд амжилтаа шинэчилж, 22 мянган ам.долларыг давлаа.

Binance биржийн арилжааны үеэр биткойны ханш 13%-иар өсөж, 22 077 ам.долларт хүрсэн байна. Пүрэв гарагийн өглөө 21 298 ам.доллар болсон нь мөн л түүхэн дээд амжилт байсан.

2017 оны арванхоёрдугаар сард биткойн 20 242 ам.доллар болж байлаа. Харин энэ сарын 1-нд 19 920,53 ам.доллар болсон юм. Криптовалютын ханш сүүлийн хэдэн сарын турш байнгын өсөлттэй гарч байгаа нь дэлхийн зах зээл дээр COVID-19-ийн шинэ вакцин гарснаар цар тахлыг ялан дийлнэ гэсэн хүлээлттэй холбоотой юм байна.

Орчуулсан Э.Март : iz.ru